Шар шаландаа живчихэлгүй өрөөнөөсөө би яаж гарах вэ ?
Шаналал зовлон ийм том, адар тааз үгүй

Хана даган хорхой адил гүйж явтал
Хаалга тасхийн хаагдав
Одоо би яах вэ?
Харанхуйд хаалгаа яаж олох вэ
?
Хаалгаа ч яаж ийгээд олно л доо

Харин цаана нь дахиад шар шал байвал яана.

Эндээс би чемодантайгаа явна
Эх дэлхийгээс би чемодантайгаа л явна

Орчлонгийн эд зүйлсээс надад хоргодох зүйл үгүй
Орчлонгоос би чемодантайгаа явна
Дугуй нь элэгдсэн чемоданаа тар тар хийлгээд л
Диваажингийн үүдэнд өнөөхөө чирээд л очно
Шалганд нь шалгуулчихаад
Шар тамга даруулаад л дотогшоо орж явчихна

Орчлонг таньсан мэргэд эд зүйлсийг тоох биш
Ор ор л гэнэ дээ
Би чемодантайгаа л орно