Эндээс би чемодантайгаа явна
Эх дэлхийгээс би чемодантайгаа л явна

Орчлонгийн эд зүйлсээс надад хоргодох зүйл үгүй
Орчлонгоос би чемодантайгаа явна
Дугуй нь элэгдсэн чемоданаа тар тар хийлгээд л
Диваажингийн үүдэнд өнөөхөө чирээд л очно
Шалганд нь шалгуулчихаад
Шар тамга даруулаад л дотогшоо орж явчихна

Орчлонг таньсан мэргэд эд зүйлсийг тоох биш
Ор ор л гэнэ дээ
Би чемодантайгаа л орно

0 сэтгэгдэл: