Үхэлрүү татсан нарийхан утсан дээгүүр
Үй олон шувууд ирийтэл суусаныг үзээд
Зүг буруулж эргэхүй
Зөндөө олон утасны мод энд тэнд харагдах нь
Амрахаар суувал бас шонгийн мод налчих гээд
Ганц шувуу далавчаа дэвчих зайгүй
Газар тэнгэрийн завсар мод яасан олон
Нарийхан утсан дээр
Буух зайгаа олоогүй
Над шиг шувууд
Тэнгэрээр дүүрэн

2 сэтгэгдэл:

Нарийхан утсан дээр буух зайгаа олоогүй
Над шиг шувууд тэнгэрээр дүүрэн

Их таалагдлаа. олон сайхан шүлгүүд бичээрэй.

цэц сайтай юмаа... амжилт хүсье