Өөртэйгээ цэц булаалдаж
Үнэн
Худал
Гэж суухуйд
Үүргэвч минь хов хоосон
Үлдсэн жаахан талхаа нохойд хаяад өгчихсөн
Алдах онох, шувуу дэвэх
Аз жаргал, юу ч үгүй хоосон
Үнэнийг олох, тэнэг болох
Үргэлж цэцэрхэх , дуугүй суух
Хамаг юм жамаараа болохыг
Харжээ суух
Хар нохойн долоон гөлөгийг
Өдөр бүхэн тоолжээ суух

1 сэтгэгдэл:

Хамаг юм жамаараа болохыг
Харжээ суухийн тулд
Хачин их тэвчээр хэрэгтэй байнаа яах вэ?
Хар нохойн гөлгийг
Өдөр бүхэн тоолох гэхээр
Хачин уйтгартай санагдаад босож гүйх
үүнийг яах вэ гэж?

Хар нохойн гөлөгний харц шиг
Хачин шүлэгүүдэд чинь хайртай шүү.