Орой нь цоорхой
Орчлонгоор нэг ус дусална
Нойтон зовхи ч даагдахгүй
Тэмтэрч л мэднэ
Би ус хаана байгааг мэднэ
Хүмүүс минь
Би
Ус хаана байгааг мэднэ
Үнэрлэж мэднэ
Сонсож мэднэ
Нар
Нар хаана байна
Надад өөр
Мэдэхгүй юм алга даа
Тэмтэрч л мэднэ

3 сэтгэгдэл:

Орой нь цоорхой
Орчлонгоор нэг ус дусална
Нойтон зовхи ч даагдахгүй
Тэмтэрч л мэднэ ... гээд л... Их сайхан шүлэг байна. Нэгэнтээ өөд одогч Содномнамжил найрагч "Хаалга задгай шамбалын Хаанаас нь ч орж болно" гэж шүлэглэсэн байдаг шиг нээрэн л орой нь цоорхой орчлонд орох бодоо нилдээ цутгана билээ л...

bayarlalaa

Орчлонд бороо орох
Онхид өөр мэдрэмж
.. Миний блогоор зочилсон танд
баярлалаа.